Цахилгаан тоноглол засвар үйлчилгээний õýñãèéí òанилцуулга
Төмөр замын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх замнал релейн автомат удирдлагын системийг нэвтрүүлж дотоод нөөц бололцоог бүрэн ашиглах, материалаг баазыг бэхжүүлэх боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилт тавигдаж байсан үед тоног төхөөрөмж трансформаторын цехийг хүчний трансформаторт үзлэг засвар хийж, агаарын шугамын барилгын хэсэглэлүүдийг боловсруулан үйлдвэрлэх зорилготойгоор анх 1977 оны 7-р сарын 1-нд Лхаасүрэн мастертай монтёр Төмөрбат дагалдан монтёр Н.Алтанхуяг нарын ажилчидтай ДИП-200 маркийн токарын нэг машин маркийн суурин өрөм, точил, 5т-ын даацтай цахилгаан Т-5 маркийн тельфертэй, өндөржүүлсэн хүчдэлээр туршилтын АМИ-60 маркийн аппараттай хуучин цахилгаан станцын машин зааланд байгуулжээ. 1978 оны эхээр дэд станц ¹5-г 6КВ-ын хувиарлах байгууламжийг (КРУ) угсарч ашиглалтанд өгчээ.
1979 оны сүүлийн хагас жилд ЗХУ-ын мэрэгжилтэн Чмыр Валерый Васильевич Украйны төмөр замаас тус цехийн анхны мэрэгжилтэнээр иржээ. 1980 оны 2-р сарын 16-наас техникч Л.Минжгээ томилогдон мэргэжилтэн Чмыр В.В Бэлэндалай ус шахуургын станцад бэлтгэл ДГА-24 дизель станцыг ашиглалтанд оруулжээ. Ажлын хэмжээ материаллаг бааз, ажлын орон тоо өсөж 1981оны 2-р сард цахилгаан лабораторыг нэгтгэн “Нарийн хэмжүүр засварын цех” нэртэйгээр байгуулж инженер Дайчинхүүгийн Бадарчийг цехийн даргаар томилон ажиллуулжээ. Энэ үед Дархан-Эрдэнэтийн зам ашиглалтанд орж, замын өртөө зөрлөгүүдийн хооронд 6-10КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шугамууд баригдаж төвийн хэсгийн 0.4-6 КВ-ын агаарын шугамууд кабель шугаманд шилжиж Усны аж ахуйд гүнийн ЭЦВ насосууд нэвтэрч автомат удирдлагатай бэлтгэл дизель станцуудыг өртөө зөрлөгүүдэд угсарч ашиглалтанд оруулж байсан үед инженер техникийн боловсон хүчний чадавхийг бүрэн ашиглах, засварын ажлын үр дүнг лабораторын туршилт –хяналттай уяалдуулах дотоод нөөцийг ашиглан удирдлагыг шуурхай болгон төсөв зардал хэмнэх зорилт тавигдажээ. Цахилгаан лаборатори нь тэр үед замын хэмжээнд:
1. Цахилгаан хамгаалах хэрэгсэлийг турших.
2. Төмөр замын албан нэгжүүдийн цахилгаан тоног төхөөрөмжийг газардуулгын эсэргүүцлийг жилд хоёр удаа хэмжих.
3. Бэлтгэл дизель станцуудын засвар үйлчилгээг хийх.
4. Хаалттай дэд станцууд, шинээр тавигдах бэлтгэл дизель станцуудыг суурьлуулах.
5. Цахилгаан тоолуур, хэмжих хэрэгсэлийн баталгаажуулах ажил.
6. Кабелийн чиглэл байрлал, гэмтэл тодорхойлох.
7. Трансформаторын тос бэлтгэх хатаах түгээх, өндөр хүчдэлийн туршилт хийх ажлыг хариуцан хийдэг байсан.
Багаж хэрэгсэлийн хувьд туршилтын АИИ-70 газардуулгын эсэргүүцэл хэмжигч МС-07, МС-082 ширхэг нэг нь 10.5 кг жинтэй цахилгаан тоолуур хэмжих хэрэгсэлийг шалгах УПАВ, УПАР маркийн зөөврийн стенд, кабелийн чиглэл тодорхойлох КИ-3 искатель 1 шт ба 93 ноймерын классный вагонтой вагондоо ширээний өрөм, точилтой нэг хөргөгч “БРЮСА” –тай ажил албаа гүйцэтгэж байсан юм. Тэр үед инженер Д.Бадарч слесарь Болоков Ф.У техникч Н.Бадарч, Нямсайхан, монтёр Дорждүгрээ, Д.Оюун, Дэжид, Ү.Арслаа нар байсан.
НХЗ-ын цехийн инженер Д.Бадарч Цахилгаан тоолуурын бүтэц ашиглах зарчим, тоолуурын засвар тохируулга шалгах арга, “Автомат ажиллагаатай дизелийн ашиглалтын засвар, иж бүрэн хувиарлах байгууламжийн ашиглалт” зэрэг олон дүрэм заавар, гарын авлага, боловсруулан ажилчдыг шинэ техник, технологийн мэдлэг эзэмшүүлэх, дадлагажуулахын зэрэгцээ жил дараалан ШБОС л олныг гаргаж техник технологийн түвшинг дээшлүүлэх хөдөлмөр хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх зэрэг олон саналуудыг гарган нэвтрүүлж байсан.
1981 онд МУИС-ийн Эдийн засгийн эчнээ ангид элсэн 9-р сард УБТЗ-ын удирдах газар шилжсэн юм. 1981 оноос хойш үе бол НХЗ-ын цехийн ажлын хүрээ улам өргөжин хамт олны мэрэгжил, ур чадвар мэдлэгийн түвшин аажмаар өсч их барилга, засвар, тоног төхөөрөмжийн засварын технологийг боловсронгуй болгох аюулгүй байдлыг хангах, дотоод нөөц боломжийг ашиглах хөдөлмөр хөнгөвчлөх, цехийн гоо зүйг дээшлүүлэх, эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх олон оновчтой санал, бүтээлүүд гарч байсан заримыг дурдвал.
1.Н.Бадарч түвшин заагчаар центрфугийг удирдах гэрчилгээ ¹5055 1981 он.
2.Чмыр В.В Н.Бадарч Хүчний трансформаторын турших стенд ¹5252 1981 он.
3. Н.Бадарч, Р.Төмөрбаатар трубчатый комут нуглагч ¹8893 1984 он.
4. Лувсанчоймбол, Н.Бадарч, Матвеев С.И Дарханы зөөврийн үлээгээр ¹10568 1985 он.
5. Н.Бадарч, С.Бат-Эрдэнэ, Ж.Адъяадагва резин дэвсгэр шалгах хэрэгсэл ¹13555
Гэх мэтчилэн олон санал, санаачлагууд гарч тавигдсан шинэ зорилт, тулгарсан бэрхшээлтэй олон саналыг яаж шийдвэрлэж, боловсронгуй болгож үйл ажиллагаандаа нэвтрүүлж байсаныг тодорхой мэдэж болно. Үндсэн ажлын зэрэгцээ их барилга, их засварын ажилд эрчим хүчний алба, ангийн захиргаа бидний туршлага дадлага мэдлэгийг ашиглах зорилт тавьж байсан. Иж бүрэн хувиарлах дэд станцуудыг тоноглуулж, бэлтгэл дизель станцуудыг суурилуулан ашиглалтанд оруулж байлаа. Тухайлбал 7.9 дэд станц, (төвийн хэсэг) 6, 7, 9 толгойтын 3, 4, 5-р Чойрын 4-р Салхитын 1-р ПДМС-ын дэд станц, Зүүнхараагийн СУ-2-ын дэд станц, Багахангайн 1-р дэд станц, Мандал өртөөний төв хувиарлах байгууламж, Баянбуурал амралтын дэд станц, ДГА-24 г суурилуулан ашиглалтад оруулсан.
Багануур- Багахангай салаа зам ашиглалтанд орсон нь бидний ажлын хүрээ нэмэгдэхийн зэрэгцээ мэдлэг дадлага ажлын эрч хүч өгсөн билээ. Бэлтгэл дэд станцуудын удирдлагын шит нь Лочик элементүүдээр блокчлогдсон бүтэцтэй байсан нь бидэнд шинэ шаардлага тавигдаж байсан техник С.Бат-Эрдэнэ мэрэгжилтэн Матвеев С.И.Лиханин Ю.И нараас дизель станцуудын ба ЭЦВ насосны автомат тохируулга засвар үйлчилгээг сайн сурч бие даан ажилладаг болсон.1981 оноос 1993 оны хооронд хэмжилт туршилтын багаж хэрэгсэл өмнөхтэй харьцуулахад харьцангуй хурдан нэвтэрч, эзэмшиж байсан үеийн эхлэл байсан газардуулга хэмжигч М-416,М-416Э, өндөр хүчдэлийн тогтолжуулсан гүйдлээр турших АИД-70 эсэргүүцэл хэмжих Р-333, Р-334 маркийн мостууд, цахилгаан мегометр Ф-412, кабель шугамын гэмтлийг зайгаар тодорхойлогч “ИКЛ-5-1А, Р-10, кабель искатель КИ-4 гэмтсэн гэмтсэн кабель шугамд, өндөржүүлсэн гүйдлээр (шатаах) төхөөрөмж хийж ГАЗ-53 машинд тоноглон лабораторын туршилт хийдэг зориулалтын хөдөлгөөнд, лаборатортой анх удаа болсон нь цаг агаарын ба алс зайг үл хамааран гэмтлийг шуурхай арилгадаг болсон. Гэмтлийн үргэлжлэх хугацааг хоёр дахин багасгаж гэмтлийг найдвартай арилгахад онцгой ач холбогдол өгсөн бөгөөд одоо ч улам боловсронгуй болгон ашигласаар байна.
Цехийн хамт олон ажиллахын зэрэгцээ ажлын нөхцөл нийгмийн байдалдаа бололцооны хирээр анхаарч, Гадаа гагнуур хийдэг байсан 1984 онд гагнуурын ба хэмжих хэрэгсэл засварлах 100-д м2 өрөөг бариулж өөрсдийн хүчээр тохируулан эрүүл ахуй ба цехийн гоо зүйг дээшлүүлэх ажлуудыг байнга хийж байв. Бидэнд саад бэрхшээл бишгүй тохиолдож байсан боловч ирээдүйгээ сайхнаар төсөөлж, итгэж зүтгэж явсан олон ахмад ба залуусын сэтгэл, чармайлсан ажиллагаагаар жил дараалан бэрхшээл хөнгөрч байсанд улам урамшин 1985 онд Үржингийн Арслаа ахлагчтай Залуучуудын гавшгай интернацианалч бригад байгуулагдан цаг үеийн эрэлт хэрэгцээг соргогоор мэдэрч хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгон хөдөлмөрийн норм нормтивыг дээшлүүлэн ажлын үр дүнг бие хүмүүсийн хариуцлагатай холбон ХАК (хөдөлмөр оролцооны коэффициент) –оор өдөр тутмын ажлыг дүгнэх зэрэг дэвшилт хэлбэрүүдийг нэвтрүүлж байсан юм. Энэ бригад нь ажлаа жилээр төлөвлөн, ахмад залуу ирээдүй үеийн мөнхийн холбоог бэхжүүлэн Улсын баатар Хорлоогийн Дамбыг бригадын хүндэт гишүүнээр бүртгэн авч сар тутам түүний нормт ажлыг (425 төгрөг) хамт олноороо нийт эдийн засгийн тооцоолсон үр дүнд хүрч байв. Дотоод нөөц боломжийг илрүүлэх, үргүй зардал гаргахгүй ажиллах зарим сэлбэл материалыг дотооддоо хийх санаачлага өрнүүлэн, ахмад ажилчин слесарь “Болоков Ф.У ажилдаа эзний ёсоор ханддаг” туршлагыг дэлгэрүүлэхийн зэрэгцээ бригадын гишүүдийнхээ төрсөн өдрийнхөө баярыг хөдөлмөрийн амжилтаар угтах (тодорхой зорилт тавих түүнийг хамт олны анхааралд байлган зорилтоо хэрэгжүүлж үр дүнг төрсөн өдөр нь мэдээлж байдаг байсан) зэрэг олон шинэлэг ажлыг сэдэж алдаршуулж байв.
Бригадын залуучуудаас ахмад ажилчин Н.Бадарчийг тус цехэд олон жил идэвхи зүтгэлтэй үр бүтээлтэй ажилласаныг үнэлж ЗХУ-д жуулчилуулж зардлыг бригадын фондоос гаргаж байв. Ажиллахын зэрэгцээ сурч боловсорч мэрэгжил мэдлэгээ дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байсаны дүнд Бригадын ахлагч Ү.Арслаа, Нямсайхан нар дээд сургууль төгсөж инженер, Эрдэнэбат, Цогоо нар техникум төгсөж техникч Бат-Эрдэнэ, Баасан-Очир нар реле хамгаалалтын нарийн мэрэгжлээр курс дадлага хийж олон ажилчин хос мэргэжил эзэмшин мэрэгжлийн зэргээ дээшлүүлж байв. Цехийн дарга байсан Б.Дамдинсүрэн ЗХУ-д Н.Бадарч Удирдах ажилтаны мэрэгжил дээшлүүлэх институтэд сургаж байсаны зэрэгцээ Зөвлөлтийн мэрэгжилтэн Чмыр Валерий Васильевич, Лиханин Юрий Иванович, Татвеев Иванович, Гончыров В нараас их зүйлийг сурч байв. Техник С.Бат-Эрдэнэ ЭЦВ-насосны автомат тохируулга, техникч Ж.Адъяадагва КРУ, КРУН маркийн хувиарлах байгууламжийн засвар тохируулгыг жолооч Р.Ганбат, туршигч-монтёр зэрэг олон залуус цехийн аль ч ажлыг хийж чадах чадварыг эзэмшүүлж эзэмшиж байсан нь хамгийн “Бахархах ололт” байсан. ТЗ-ын 4-р цэцэрлэг яслийн Оюундэлгэр багштай хамт олонтой ажил төрлийн нөхөрсөг харилцаа тогтоож ирээдүй үеийнхэндээ анхаарал тавьж байв.
Залуучуудын гавшгайч бригадын ба хамт олны амжилт сонин хэвлэл, телевизээр сурталчилагдаж байсан. ТЗ-ын удирдах дээд байгуулагуудын шагнал урамшилыг олон удаа хүлээж байсан олон баярын бичиг, талархал сайшаалын үнэмлэхүүд түүхэн баримт болох биз ?
Хамт олны дундаас Замын аврагаар 2 хүн С.Бат-Эрдэнэ, Ж.Адъяадагва, ангийн аврагаар С.Бат-Эрдэнэ, Ц.Эрдэнэбат, Р.Ганбат, Базахгүр, Авдъяадагва Хүндэт төмөр замчин Гагнуурчин Базаргүр бригадын дарга Н.Бадарч цехийн дарга Б.Дамдинсүрэн тэргүүнтэй төмөр замчин техник С.Бат-Эрдэнэ, Монголын залуучуудын тэргүүний ажилчин залуу алтан медалаар залуучуудын гавшгайч бригадын ахлагч Инженер Ү.Арслаа, Техник С.Бат-Эрдэнэ олон ажилчин VI, VII, VIII таван жилийн гавшгайчид юм.
Цахилгаан тоноглол засвар туршилтын цехэд 1981-199.. он хүртэл олон жил тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллаж байсан болон байгаа хүмүүсийн заримыг дурьдвал инженер Д.Бадарч, Б.Дамдинсүрэн, Ү.Арслаа, Нямсайхан, техникч Н.Бадарч, С.Бат-Эрдэнэ, Ж.Адъяадагва, Ц.Эрдэнэбат, Цогоо, монтёр Дорждүгрээ, жолооч туршигч монтёр Р.Ганбат слесарь Болоков үйлчлэгч Дэжид, Цэрэнпил, ТЗ-ын техникум төгссөн техникч Ч.Нэргүй, Баасан-Очир, Сэлэнгэ, Отгонцэнгэл зэрэг олон залуус ажил амьдрлынхаа гарааг эндээс эхлэн 1982 онд Ч.Нэргүй онд гал голомтоо бадрааж хуримаа хийсэн билээ.
1993 онд Их барилгын цехийн засварын бригадыг нэгтгэсэн бөгөөд Шарын гол Хөтөл өртөөний паркийн гэрэлтүүлэг хийх, 300-306 км-ын ЛЭП трансформаторын дэд станц, Багахангай вагоны засвар үзлэгийн газрын дэд станц, Мааньт 12 зөрлөгийн 6 КВ-ын агаарын шугамыг зөөх зэрэг гол гол ажлуудыг хийж гүйцэтгэсэж байгаад 1996 оны 12-р сард Тоноглол засварын хэсэг, Хяналт туршилтын хэсэг гэсэн 2 хэсэг болон хуваагдсан.
Энэ үеэс бүх төрлийн цахилгаан тоноглол засвар үйлчилгээ угсралтын ажлууд, трансформаторын бүх төрлийн засвар, трасформаторын тос хатаах, агаарын шугамын төмөр хэрэгсэл болон бусад төмөр хийцүүдийг үйлдвэрлэх зэрэг ажлуудыг хийдэг болон өөрчлөгдсөн.
Зүүнхараад ТП-1, Улаанбаатарт ТП-10, ТП-12, ТП-7, ТП-2, Дарханд ТП-д Багахангайд хаалттай ТП ШО-272, ШО-70 маягийн ячейкаар иж бүрэн угсралт хийсэн.
Мөн агаарын иж бүрэн дэд станцыг өөрсдөө угсарч 2004 онд хамгийн олон буюу 10 ширхэг КТП бүх хэрэгсэлийн хамт үйлдвэрлэсэн. Жижиг гадаа трансформаторуудын ороомгийг ороож дадлагажсан учир өөрийн ангийн ОМ-1.25, ОМПП-10, ТМ-25/6.10 трансформаторуудын гэмтсэн ороомгийг сэргээж засварладаг болсон.
2004 онд лабораторын машинд суурилагдсан кабель шатаагч трансформаторын хүчин чадлыг сайжруулж шинээр трансформатор ороож ашиглалтанд оруулсан нь үр дүнгээ өгч кабелийн гэмтлийг хурдан хугацаанд илрүүлдэг нөхцлийг бүрдүүлсэн.
1997 оноос өөрсдийн нөөц бололцоог ашиглан гагнуурын аппарат хийж засварлаж ирсэн нь орлого олох нэг үүсвэр болсон юм.
Ажиллагсад
- 0
- 1
- 0
- 1
- 0
- 1
- 2
- 3
- 4
- 0
- 1
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 0