Усны засвар үйлчилгээний õýñãèéí òанилцуулга
Ус хангамжийн засвар үйлчилгээний хэсэг нь анх татах хэсгийн харьяа Худаг засварын бригад нэртэйгээр Зүүнхараа, Улаанбаатар, Сайншанд гэсэн гурван хэсэгт төвлөрч, Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд шааргдагдах ус хангамжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, уурын зуухны засвар үйлчилгээг гүйцэтгэж байв. Энэ үеийн засварын бригад нь ЗХУ-ын мэргжилтнүүд, нутгийн Орос Монгол хүмүүсмйн бүрэлдэхүүнтэйгээр нийлсэн хамт олон болж Төмөр замын тээврийн техникийн болон унд ахуйн усаар найдвартай хангаж байна. Тухайн үед Улаанбаатар татах хэсэгт усны инженер Т.Дэмчигдорж, Зүүнхараад Максимов, Сайншанд хэсэгт Жигжид нар мастераар ажиллаж байлаа
Эрчим хүч ус хангамжийн анги байгуулагдахад Улаанбаатар-Сайншандын бригадууд нэгдэн мастераар техникч Ч.Мижиг томилогдон Замын-Үүд өртөөнөөс Мандал өртөө хүртэл хариуцан ажиллаж байв. Улаанбаатарт төвлөрөн ажиллаж байсан Зүүнхараагийн бригад нь Сүхбаатар-Түнх хүртэл хариуцаж ажилладаг байсан. Тус анги байгуулагдсанаар усны аж ахуйг хөгжүүлэх, техник технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарч хуучин ажиллаж байсан “ТМ” маркийн насосыг илүү боловронгуй болгож “КСМ”, “МС” маркийн гүний насос АТН, АПН маркийн насосоор сольж уурын тогоог өөрчлөн цахилгаан станцууд халаалтын системийг сайжруулах ажлыг хийж байв. Тус бригад нь улсад дөрөв дэх СХБ-ын мандатыг авч байжээ.
Манай хамт олон нь өөрсдийн хүчээр ангийн захиргааны барилгын өргөтгөлийг барьж ашиглалтанд оруулж байсан.
1970 оноос эхлэн замын хэсгүүд гүний худаг гарган ЭЦВ маркийн насосыг өргөнөөр ашиглах болсон нь тус хэсгийн техникийн материалллаг баазыг бэхжүүлхэд нөлөөлсөн хүчин зүйл болсон юм. Шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг богино хугацаанд засварлах шинэчлэн солих, их засвар их барилгын ажил гүйцэтгэхэд зориулан 1970 оноос Беларус транктор, Газ-69, Зил-130 автомашин, ЭО33-22 эксковатор, компрессор, гагнуурын аппарат ажилчдын сууцны вагон, материал сэлбэг засварлах кретний вагон зэрэг машин механизмтай болон өргөжиж ирсэн.
1977 онд Сайншандад Эрчим хүч ус хангамжийн II анги байгуулагдахад Улаанбаатар Зүүнхараагийн бригадууд Хилийн 12-р км-ээс Мааньт, Эрдэнэт өртөө хүртлэх төмөр замын дагуух хот тосгон, сум САА, үйлдвэрийн газруудыг унд ахуйн болон технологийн усаар хангах, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг гүйцэтгэх болсон.
1982 оноос Орхон өртөөнд жимс жимсгэний туршилт үржүүлгийн төв байгуулж, түүндээ идэшний нарийн ногоо тарих ажлыг ажилчдын идэвхи санаачлагад тулгуурлан бий болгож, улмаар Улаанбаатар хотод 500 гаруй жимсний мод үржүүлэн ургуулж жил бүр100 гаруй кг жимс хураах ажилд тус хэсгийн хамт олон идэвхтэй оролцож байв.
1983 оноос Туул зөрлөгт ажилчдын зуслангийн 10 гаруй байшинг өөрийн хүч хөрөнгөөр тохижуулан байгуулж түүнийг түшиглэн ажилчдыг сүүгээр хангах, зорилгоор найман тугалтай үнээ, 250 хургатай хонь худалдан авч туслах аж ахуй нэртэй байгуулан ажиллахад тус хэсгийн хамт олон идэвхтэй ажиллаж байлаа.
1983 оноос тус бригад нь цех болон өргөжиж цехийн даргаар Ч.Мижиг, мастераар Гүнрэгжав, Самсанов нар ажиллаж байна. Тус хэсгийн хамт олон нь ГТХАБ-ыг бүрэн хангах, төмөр замчдын ажиллах, амьдрах тохилог орчинг бүрдүүлэх, хот суурингийн ус хангамжийг сайжруулахад зориулсан замын хөрөнгө оруулалт их барилгын дараах ажлуудыг гүйцэтгэсэн юм.
1972 он: Улаан-Уулын 18 км усны
1974 он: Вагон депогийн суудлын галт тэрэг усаар цэнэглэх шугам
1975 он: Гахайн фермийн ус хангамжийн иж бүрэн цогцолбор
1980 он: Туул-Амгалангийн хоорондох 10кВ-ын ЦДАШ
1986 он: Сүхбаатарын Орхон гол дээгүүр дүүжин усны ………… хийсэн.
1987 он: Баянбуурал амралтын ус хангамжийн иж бүрэн цогцолбор
1988 он: Үнэгтийн САА-н ус хангамжийн иж бүрэн цогцолбор
1989 он: Салхит ПДМС-ын 3.2 км усны шугам
1991 он: Замын-Үүдийн цахилгаан станцын дизелийн хөргөлтийн шугам
1992 он: Замын-үүдийн СОТ-ын худгийн шинэ холболтын 2 км шугам
1996 он: Чулуун завод (718км) усны галт тэргийг усаар зэхэх шугам
1997 он: Замын-Үүдийн суудлын галт тэргийг усаар зэхэх 600м усны шугам
1998 он: Булагтайн усны 240м паралелль шугам, Багахангайн усны 250м шинэ шугам
1999 он: Дарханы ЦШС-ний хэсгийн байрны гадна, дортохи дулааны 60м шугам, Баганхангайн усны 406 м шугамын их засвар
2001 он: Булагтайн ус шахуурга станцын 243м дцлааны болон усны шугам
2002 он: Мандалын ЦШС-ний хэсгийн дотор гаднахи дулааны шугам
Шатанги (295км) зөрлөгийн уурхайн худаг, гармын усан сан
284-р км-ийн гүний худгийн путка, Салхитын шугам
Зүүнхараагийн ус шахуурга станцын алсаас удирдах дохионы шугам
2003 он: Зүүнхараагийн ус шахуурга станцын санзоны гар хийцийн хашаа
Хангалын усны шугамыг пластмассан трубагаар
Чойрын усны шинэ 3 км шугам пластмассан трубагаар
Давааны зөрлөгийн гүний худгийн путка (тоосгоор)
2004 он: Мааньтын гүний худгийн путка (тоосго, шифрээр)
Багахангай, Орхонтуулын гүний худгийн цооногийг эрлифтээр цэвэрлэх
2005 он: Салхит, Эмээлт, 335 км, Шарын голын худгийн барилгын сэндвичэн путка
361, 306 км гүний худгийн барилга (тоосгоор)
Багахангайн усны 2 км шинэ шугам, пласттмассан трубагаар шинэ технологиор
2006 он: Булагтай, Баян, 290 км, 2978 км, Ерөөө, Дулааны гүний худгийн шинэ технологиор гүний худгийн барилга
Цехийн барилгын их засвар
Сүхбаатарын ЦШС-ний хэсгийн байрны их засвар
Дээрхи ажлуудыг чанарын онц үнэлгээтэйгээр замын комисст хүлээлгэн өгч ХЭГ-ын диплом, мөнгөн шагнал, Ангийн зарласан уралдаануудад удаа дараа тэргүүн байр эзэлж баярын бичиг мөнгөн шагналаар шагнагдаж байсан.
Манай хамт олноос АИХ-ын депутат, Төрийн сайд, ЭХУХ-ын ангийн анхны дарга Т.Дэмчигдорж; МАХН-ын болон МҮЭ-ийн их хурлын төлөөлөгч, “Тэргүүний төмөр замчин” Б.Балдан; БНМАУ-ын засгийн газрын жуух бичгээр шагнагдсан Ус хангамжийн цехийн анхны дарга Ч.Мижиг; “Алтан гадас” одон, “Хүндэт төмөр замчин”, усны аж ахуйн “Тэргүүний ажилтан” ; Б.Баатарцогт, Б.Батмөнх “Тэргүүний төмөр замчин” ; Г.Ганхүү нарын хүмүүсийн ажил амьдрал хөдөлмөрийн анхны гарааны уурхай болсон хэсэг юм.
Уг цех нь 1997 оноос Ус хангамжийн засвар үйлчилгээний хэсэг болон хэсгийн зохион байгуулалтанд орсоноор Орхон гол дээгүүр тавьсан дүүжин усны шугам, Бэлэндалай, Хангалын усны шугамыг шинээр пластмассан трубагаар солих ПЭДВ маркийн болон хятадын QJ маркийн хөдөлгүүр ороож, засварлах гэх мэтээр үр дүнгээ өгсөн санаачлагуудыг үйлдвэрт нэвтрүүлэн ажиллаж ирлээ.
Ус хангамжийн засвар үйлчилгээний хэсэг нь 39.6 км ус дамжуулах шугам сүлжээ, тоног төхөөрөмж, төмөр замын дагуу гүний 63 худагт үйлчилгээ хийхээс гадна жилд 84 мянган м3 ус гаргаж 3930 м3 ус дамжуулан борлуулж байна.
Ажиллагсад
- 0
- 1
- 0
- 1
- 0
- 1
- 2
- 3
- 4
- 0
- 1
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 0