Асуулт хариулт
Цахилгаан эрчим хүчээр хангагдах, холбогдох үйлчилгээг авах эрх үүснэ
Цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоно
Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоо төлөвлөгөөт тасралттай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авна
Маргаантай асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болно
Гэрээ байгуулахад доорхи материалыг бүрдүүлэн оршин суугаа харьяаллын байршилд буй шугам сүлжээний хэсгүүд болон Хэрэглэгчдэд үйлчлэх төв (ХҮТ)-д хандан гэрээ хийнэ.
Ахуйн хэрэглэгч бол /220в/
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
Иргэний үнэмлэх
Хорооны тодорхойлолт/Гэр хороолол/
Тоолуурын гэрчилгээ
Ахуй хэрэглэгч бол /380в/
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
Иргэний үнэмлэх
Хорооны тодорхойлолт/гэр хороолол/
Тоолуурын гэрчилгээ
Техникийн нөхцөл
Аж ахуйн нэгж хэрэглэгч бол
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
Иргэний үнэмлэх
Хорооны тодорхойлолт/гэр хороолол/
Тоолуурын гэрчилгээ
Техникийн нөхцөл
Байгууллагын гэрчилгээ
Гүйдэл хүчдлийн трансформаторын гэрчилгээ
Таны утасны дугаар, и-мэйл хаяг, үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, хэрэглэгчийн ангилал, хүчин чадал өөрчлөгдвөл оршин суугаа харъаллын байршилд буй шугам сүлжээний хэсгүүд болон Хэрэглэгчдэд үйлчлэх төв (ХҮТ)-д хандан гэрээндээ өөрчлөлт оруулаарай.
Ингэснээр та үйлчилгээг хөнгөн шуурхай авах болно
Худалдан авч байгаа орон сууц болон хашааны хаяг дээр төлөгдөөгүй үлдсэн цахилгааны төлбөр байгаа эсэхийг шалгаарай
Цахилгаан эрчим хүчний гэрээгээ өөрийн нэр дээр шилжүүлээрэй./төлбөрийн мэдээлэл, шуурхай зар мэдээллийг мессежээр авах утасаа бүртгүүлэх/
Засвар үйлчилгээ гэнэтийн гэмтэл саатлын үед шугам тоноглолд ажил гүйцэтгэх шаардлага гардаг тул тав тух аюулгүй байдлаа бодолцож агаарын шугамын тулгуур орсон хашааг аль болох авахгүйг хичээгээрэй
Шинээр газар бууж суурьшихаар зэхэж байгаа бол дэд станц шугам тоноглолтой хэт ойр биш шинээр шугам татахад хүндрэлтэй, зардал их гарахаас гадна гэнэтийн аюул дагуулдагийг санаарай.
Сонгосон газрын доогуур нүдэнд үзэгдэхгүй эрчим хүчний кабель шугам татагдсан эсэхийг оршин суугаа харъаллын байршилд буй шугам сүлжээний хэсгүүдэд хандан тодруулаарай
Сүлжээнд шинээр холбогдох хүсэлтэй иргэн нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
Газрын гэрчилгээ кадастрын зургийн хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
Хорооны тодорхойлолт
Бичиг баримтаа бүрдүүлсэн иргэн сүлжээнд шинээр холбогдох өргөдлөө оршин суугаа харъаллын байршилд буй шугам сүлжээний хэсгүүд болон ЭХУХ I ангийн техник хэлтэсд өгнө
Иргэний гаргасан хүсэлтийн дагуу газар дээр нь очиж сүлжээнд холбогдох боломжтой эсэхийг шалгана
Холбогдох боломжтой бол холболтын ажил хийхэд шаардлагатай материалыг нэр, загвар, тоо ширхэгийн талаар зөвлөгөө өгнө.
Бэлтгэх шаардлагатай материалын жагсаалт
Баталгаат тоолуур
Холболтын утас
Автомат
Хэрвээ сүлжээнд холбогдох боломжгүй бол шалтгааныг тайлбарлаж өгнө