Зүүнхараа õýñãèéí òанилцуулга
Зүүнхараа цахилгаан шугам сүлжээний мастерийн хэсэг нь 1949 онд Локомобилийн станц нэртэй байгуулагдаж, Зүүнхараагийн перевозны засвар үйлчилгээний үндсэн депо болон Зүүнхараа тосгоны тухайн үед байсан хэрэглэгчдлийг цахилгаан эрчим хүч болон ундны цэвэр усаар хангаж үйл ажиллагаагаа эхэлж байжээ. 1949-1966 онуудад Чехословак улсын Гармма-YI маркийн 230кВт чадалтай Локомобиль дизель генератор гурвыг зэрэгцээ ажилуулж байсан бөгөөд 1966-1970 онд ЖЭС-60 маркийн дизель генератор зургааг нэмж ажилуулан хүчин чадлаа нэмэгдүүлж байжээ.
Тухайн үед цахилгаан станцыг хариуцан ажиллаж байсан дарга нар:
- 1949-1960 онд Орос мэргэжилтэн
- 1960-1966 онд Төмөр замын анхны цахилгааны инженерүүдийн нэг Г.Шагдарсүрэн
- 1966-1967 онд Г.Магсаржав
- 1968 онд техникч инженер Сандуйжав томилогдон ажиллаж байв.
Тус мастерийн хэсэг нь 267-р км-ээс Эрхэт өртөө хүртэл төмөр замын дагуух өртөө зөрлөг, замын хэсгүүдийг цахилгаан эрчим хүч болон ундны цэвэр усаар хангах зорилготойгоор 1 мастер, 2 гэрлийн байцаагч, 5 монтёр, 5 усны машинчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлж байжээ. 87 км өндөр хүчдлийн 6кВ агаарын шугам, 11 дэд станц, 1 төвлөрсөн ус шахуургын станц, замын хэсгийн 6 худагт үзлэг үйлчилгээ хийж гүйцэтгэдэг байсан.
- 1976 оноос хэсгийн мастераар Жанцандорж
- 1979 оноос Бадамгарав
- 1983 оноос Армийсүрэн
- 1985 оноос Б.Алтангэрэл нар ажиллаж байжээ.
1982 оноос Зүүнхараа хэсгийг өргөжүүлэн хойд хэсгийн районы хэмжээнд үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд районы инженерээр Азар ажиллаж байсан. Район болж өргөжснөөр техник хэрэгслээр бүрэн хангагдаж, засвар үйлчилгээний цех тасгуудтай болсон ба хариуцсан хэсгийн шугамын болон тоног төхөөрөмжийн гэмтлүүдийг шуурхай засварлахад их үүрэг гүйцэтгэж байсан.
1997 онд хэсгийн мастераар Доржням
1998 оноос М.Бүрэнтөгс
2001 онд М.Отгонжаргал мастерын ажлыг аван өнөөг хүртэл ажиллаж байна.
Зүүнхараа ус шахуургын станц нь 1949 оны эцсээр анх ашиглалтанд орсон бөгөөд хойд хэсэгтээ хамгийн том хэмжээний ус шахуургын станц болон үйл ажиллагаагаа явуулж эхэлж байв. Хараа голын ойролцоо ундрага сайтай газар байгуулагдсан учир хөрсний болон гүний цэвэр усаар олон айл өрх, албан газруудыг ханган ажилласаар иржээ. Анх 1949 оноос КСМ-50:100, МС-7 маркийн насосууд ашиглан цэвэр усаар хэрэглэгчидийг хангаж байсан бол 1960-аад оны сүүлээс насос станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн ЭЦВ маркийн насосууд ашиглагдаж эхэлсэн байна.
Усны шугам сүлжээнд анхны Монгол машинчаар 1953 оноос Эрдэнэбаатар ажиллаж байжээ. Мөн Гүнрэгжав, Максимов 1960-1970 онуудад Самсанов, Караваев, Шаравдамба зэрэг ахмадууд усны шугам сүлжээнд ажиллаж байсан түүхтэй байна.
Манай хэсгийнхэн Төмөр замын анхны уурын галт тэргийг усаар ханган цэнэглэж, усны аж ахуйд ажиллаж байсан ахмадууд, анги мэргжлийн аваргуудаараа бахархаж явдаг. Тэдний дунд ажиллаж байсан Г.Дамбашарав, Ю.Шаравдамба, Гүнрэгжав, Г.И.Самсанов, З.Эрдэнэбаатар, Мостивин, Максимов, Дуламжав зэрэг ахмадууд ажил хөдөлмөрөөрөө үлгэрлэн ажиллаж байсан билээ.
Одоогийн байдлаар Зүүнхараа хэсэг нь 22 ажилтантай. 1 мастер, 2 байцаагч, 8 монтёр, 3 монтёр-слесарь, 1 ахлах машинч, 5 слесарь, 1 жолооч-монтёр, 1 үйлчлэгч зэрэг бүрэлдэхүүнтэй ажил үйлчилгээгээ явуулж байна. Мөн 2 гэрээний хүн хамт ажилладаг. Зүүнхараа ЦШС-ний хэсэг нь 267-р км-ээс Салхит, Хөтөл хүртэл 6 өртөө зөрлөгийн ЭЦ,МРЦ, албан газар, айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэвийн найдвартай ажиллагааг хангаж 221 км 6,10кВ-ын ЦДАШ, 4.5 км кабель шугам, 35 дэд станцад тогтмол үзлэг үйлчилгээ хийн ажиллаж байна. Жилд дунджаар 4.5-5 сая кВт эрчим хүчийг дамжуулан борлуулдаг.
Зүүнхараа хэсгийн усны аж ахуй нь 264-р км дэх замын хэсгээс Салхит өртөө хүртэл төмөр замын дагуух айо өрх, албан газруудыг технологийн болон ундны цэвэр усаар хангаж ажиллаж байна. Зүүнхараа, Баруунхараа, Эрхэт, Салхит өртөө зөрлөгүүдэд гүний худаг, усан сангуудлыг ашигладаг. Бусад өртөө, зөрлөг замын хэсгүүдэд 220В-ын найман насос ашигладаг. Жилд дунджаар 350-500 мянган м3 ус гарган борлуулдаг байна.
Манай хамт олноос төрөн гарсан ангийн ажил мэргэжлийн аваргууд.
- 1983 он Азар (районы дарга, инженер)
- 1987 онд Б.Алтангэрэл (мастер), В.Караваев (байцаагч)
- 1988 онд В.Караваев (байцаагч)
- 1993 онд М.Отгонжаргал (монтёр)
- 1994 онд М.Отгонжаргал (монтёр)
- 1995 онд Б.Алтангэрэл (мастер), Дагвасүмбэрэл (монтёр)
- 2004 онд М.Отгонжаргал (мастер), Д.Батбаяр (монтёр) нар ажил хөдөлмөрөөрөө бусдадаа үлгэр дууриал үзүүлэн ажил мэргэжлийн аваргууд болж байсан.
Зүүнхараа ЭЧС-ийн Цахилгаан усны аж ахуйн борлуулалт
Сард Хөтөлөөс 267-р км шугаманд холбогдсон Салхит төв, Эрхэт 179-р км, 196-р км, Баруунхараа өртөө, 212-р км, Бэрх зөрлөг, Зүүнхараа төв, 241-р км, 246-р км 253-р км, үнэгт зөрлөг, 264-р км, 267-р км хүртэл дунджаар давхар байрны 510, зөрлөгүүдийн гэр хорооллын 605 айл, бүгд 1115 айл өрхөд, Төмөр замын 28 байгууллагын 108 салбар цэг, гадны хэрэглэгч болох 35 байгууллагад цахилгаан эрчим хүчний борлуулалт, төмөр замын 10, гадны хэрэглэгч боло 22 айл өрх, албан байгууллагад цэвэр усны борлуулалт хийдэг.
Сард дунджаар 1115 айл өрх, 108 аж ахуйн нэгж, албан газарт ус цахилгааны борлулуат хийж дунджаар 550мян/кВт цаг буюу 32.2 сая төгрөг, 60 мянган м3 ус буюу 40.3 сая төгрөг, нийт дунджаар 72.5 сая төгрөгний борлуулалт хийгдэж байна.
Цахилгаан эрчим хүчний төлөвлөгөөт алдагдалыг багасгахын тулд бүх шугам, дэд станцад авалт хяналт борлуулалтын тоолуур тавигдсан. Нийт байрны айлуудын шитны оруулгыг шалгаж тоолуурыг оруулганд тавьж шитыг польсо төмрөөр даруулга хийн цоожилсон, гэр хорооллын бүх айлуудын оруулгын утсыг солиулж тоолуурыг шууд оруулганд нүдэнд ил харагдахаар хайрцаганд хийж лацдаж ломбодон хэрэглэгчидтэй хүлээлцсэн. Алдагдал гардаг зарим дэд станцын айлуудтай ярьж тохиролцон шугаманд нь хяналтын тоолуур тавьж айл өрх тус бүрийн тоолуураар хийж алдагдалыг хянаж байгаа. Хэрэглээ ихтэй том хэрэглэгч албан байгууллагын тоолуур гүйдлийн трансформаторыг тусгай шитэнд байрлуулж цоожилсон ба төмөр замын хэрэглээ ихтэй хэрэглэгчдийн тоолуурыг дэд станцын нам тал оруулганд импульсийн тоолуур тавьж авалт, хяналттай харьцуулан тооцож байна. Дээрхи ажлуудыг хийснээр эрчим хүчний төлөвлөгөөт алдагдал харьцангуй багассан.
Өр авлагыг багасгахын тулд жил бүр оны эцэст гадны байгууллага болон касс бэлэн мөнгөөр төлдөг хэрэглэгчидтэй нэг бүрчлэн гэрээ хийж гарын үсэг зуруулж баталгаажуулан зарим касс, бэлэн мөнгөний нийт айл өрхөөс ЭХХ ЦЭХД дагуу нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний урьдчилга авч сар бүр хэрэгслэсэн эрчим хүчний үнийг тухай бүр нь төлуулж сар дамжсан өр авлагыг эрс бууруулснаар 3-6 сарын дамжсан өр авлагагүй ажиллаж байна.
Ажиллагсад
- 0
- 1
- 0
- 1
- 2
- 0
- 1
- 0
- 1
- 2
- 3
- 0
- 1
- 2
- 3
- 4
- 0
- 1
- 2
- 3
- 4
- 5