УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ
ЭРЧИМ ХҮЧ, УС ХАНГАМЖИЙН НЭГДҮГЭЭР АНГИ
  • Байгууллагын тухай
    • Танилцуулга
    • Даргын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Бүтэц зохион байгуулалт
  • Хэрэглэгчийн булан
    • Үнэ тариф
      • ЦЭХ-ний үнэ тариф
      • Усны үнэ тариф
      • Дансны дугаар
    • Төлбөрт үйлчилгээ
      • Техникийн нөхцөл
      • Шинэ холболт
      • Нэмэлт үйлчилгээ
    • Баримт бичиг
      • ЦЭХ-ний гэрээ
      • Зөвөлгөө зөвлөмж
      • Түгээмэл асуулт
    • Төлбөрийн мэдээлэл
  • Хэсгүүд
      • Сүхбаатар ЦШС
      • Дархан ЦШС
      • Зүүнхараа ЦШС
      • Мандал ЦШС
      • Усны засвар
      • Цахилгаан засвар
      • ХААА - н хэсэг
      • Хяналт шуурхай үйлчилгээ
      • Улаанбаатар - ХҮТ
      • Улаанбаатар ЦШС
      • Амгалан ЦШС
      • Багахангай ЦШС
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Нээлттэй ажлын байр
    • Хууль эрх зүй
  • Холбоо барих
  • Байгууллагын тухай
    • Танилцуулга
    • Даргын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Бүтэц зохион байгуулалт
  • Хэрэглэгчийн булан
    • Үнэ тариф
      • ЦЭХ-ний үнэ тариф
      • Усны үнэ тариф
      • Дансны дугаар
    • Төлбөрт үйлчилгээ
      • Техникийн нөхцөл
      • Шинэ холболт
      • Нэмэлт үйлчилгээ
    • Баримт бичиг
      • ЦЭХ-ний гэрээ
      • Техникийн нөхцөл
      • Түгээмэл асуулт
    • Төлбөрийн мэдээлэл
  • Хэсгүүд
    • Сүхбаатар ЦШС
    • Дархан ЦШС
    • Зүүнхараа ЦШС
    • Мандал ЦШС
    • Усны засвар
    • Цахилгаан засвар
    • ХААА - н хэсэг
    • Хяналт шуурхай үйлчилгээ
    • Улаанбаатар - ХҮТ
    • Улаанбаатар ЦШС
    • Амгалан ЦШС
    • Багахангай ЦШС
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Нээлттэй ажлын байр
    • Хууль эрх зүй
  • Холбоо барих
НүүрМэдээ мэдээлэл
123.jpg

Ө.УУГАНЖАРГАЛ: ДЭМЖИХ БОЛОН ЧАДЛЫН ТАРИФЫГ ТООЦОХООС ӨӨР АРГАГҮЙ

Нийтэлсэн: admin 2015-06-06 Мэдээний төрөл: Мэдээ

Эрчим хүчний хэрэглээний тарифт өөрчлөлт орж, өнгөрсөн сараас шинэ тариф мөрдөж эхэлсэн. Харин энэхүү өөрчлөлт зарим аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд ташаа ойлгогдсон бололтой. Тиймээс энэ талаар Эрчим хүч, ус хангамжийн I ангийн дарга Ө.Ууганжаргалаас дараах тодруулгыг авлаа.
-Эрчим хүчний шинэ тарифын талаар иргэд, аж ахуйн нэгжүүд ойлголт муутай байна. Шинэ тарифын талаар тайлбар өгнө үү?
-Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны долдугаар сарын 6-ны өдрийн 199, 209, 211, 212 тогтоолууд гарсан. Эдгээр тогтоолд долдугаар сарын 25-наас чадлын тариф, мөн дэмжих тарифыг мөрдөж ажиллах тухай тусгасан. Энэ дэмжих тарифыг мөрдөх тухай тогтоолыг төв, өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн хувьд кВт цаг тутамд нь дөрвөн төгрөг байхаар баталсан. Цахилгаан эрчим хүчний чадлын тарифын аргачлалыг батлаад нэг кВт-д ногдох тарифыг 9000 төгрөг байхаар тогтоосон. Энергийн хувьд бол нэг кВт цаг энергийг индексжүүлсэн. Ингэхэд нэг кВт цагийнх нь энергийн тариф дөрвөн төгрөгөөр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, энергийн тариф, чадлын тариф гэж шинээр орж ирсэн гэж ойлгож болно.
-Тэгэхээр энэ хоёр тарифаар хэрэглээний эрчим хүчний үнэ өсч байгаа гэсэн үг үү?
-Энергийн тарифын хувьд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4.1.9, мөн 11 дүгээр зүйлийн заалтуудыг үндэслэл болгож байгаа юм. Энэ нь, Монгол Улсад эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих зорилготой. Манайх V цахилгаан станцыг барих хүртэл эрчим хүчний нөөц байхгүй болчихоод байгаа. Ийм хомсдолтой байгаа үед хэрэглээ өдөр ирэх тусам өсөөд байна. Энэ өсөлтийг эрчим хүчний салбар хангаж чадахааргүй байдалд хүрсэн гэж болно. Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас авдаг импортын эрчим хүчний хэрэглээ маш их өссөн. ОХУ өнгөрсөн долдугаар сараас эхлээд чадлынхаа тарифыг 30 орчим хувиар нэмсэн. Ингэж ОХУ руу өгч буй үнийн зөрүүг, мөн Монголд үйлдвэрлэж буй сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн бодлогуудыг дэмжих үүднээс дэмжих тарифыг дөрвөн төгрөг, мөн чадлын тарифыг тооцохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Ер нь, чадлын тарифыг манай улс л мөрддөггүй байснаас бусад улс оронд мөрдөж хэрэгжүүлдэг. Харин одоо манай улс чадлын тарифаа бодох аргачлал, арга зүйг шинээр бий болгоод мөрдөж эхэллээ.
-Ингэснээр эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллаж чадах уу?
-Шинэ тарифтай холбогдуулж хэрэглэгчдийн зүгээс бухимдсан мэдээлэл их ирж байгаа ч учир шалтгааныг нь зөв зүйтэй ойлгох байх аа гэж бодож байна. Гол нь, өвөлжилт их хүндрэлтэй байгаа. Эрчим хүчний салбар 2014, 2015 оны байдлаар 80 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн шүү дээ. Тиймээс чадлын болон энергийн төсөвлөсөн тарифын нэмэгдлээс оны эхэн гэхэд 40 орчим тэрбум төгрөгийг нь хаах байх. УБТЗ-ын Цахилгаан түгээх сүлжээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд дөрвөн төгрөгийн дэмжих тариф манайхаар бол бичилт болж харагдаад шууд урсгалаараа худалдан авагчийн тоогоороо нэгдэх асуудал байна. Чадлын тариф, энергийн тарифын өсөлт бол манай дээр тодорхой хэмжэээгээр орлого нэмэгдэх чиглэл рүү бодогдох боломжтой.
-Аж ахуйн нэгж, айл өрхийн эрчим хүчний хэрэглээний төлбөрийн ялгааг тайлбарлана уу. Зарим айл нь "Аж ахуйн нэгжийн тарифыг бидэнд мөрдүүлж байна" гээд байгаа?
-Энэ удаагийн өөрчлөлтөөр айл өрхийн тариф дээр маш уян хандсан. Суурь хураамж 2000, НӨАТ-тайгаа 2200 төгрөг болж нэмэгдсэнийг эс тооцвол бараг өөрчлөгдөөгүй гэж болно. Харин ч өнгөрсөн оноос хойш их олон шатлалтай байсан тарифыг 150 кВт-аас дээш хэрэглээтэй, мөн доош хэрэглээтэй гэж хоёр ангилсан. Одоогийн байдлаар 150 кВт хүртэл 108 төгрөг 24 мөнгө, 151 кВт-аас дээш хэрэглээнд нь 130 төгрөг 02 мөнгөөр тооцож байгаа. Цагийн ялгавартай тоолууртай айл өрх бол өдрийн хэрэглээ /06.00-21.00/ нь 114 төгрөг 73 мөнгө, шөнийн хэрэглээ /21.00-06.00/ 84 төгрөг 81 мөнгөөр бодогдож байгаа.
-Тэгэхээр өмнөхөөсөө хол зөрөөгүй гэсэн үг үү?
-Тийм, энергийн тарифан дээр өөрчлөлт орсон дөрвөн төгрөгийн хэмжээнээс өөрөөр өөрчлөгдөөгүй гэж ойлгож болно. Аж ахуйн нэгжийн хувьд бол энергийн тарифын дөрвөн төгрөгийн өөрчлөлтөөс гадна чадлын тариф нэмэгдэж байгаа. Энэ нь, хэрэглэгч тухайн сард хэрэглэсэн, хамгийн их ачаалалд оролцсон кВт-ынх нь хэмжээг гаргаж ирэх юм. Энэ нь, чадал гэдэг нэгжээрээ хэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн кВт бүрдүүлэхэд сард ачаалалд хамгийн их оролцсон цагийнх нь хэмжээ гэж хэмжигдэхүүн байдаг. Тэр хэмжигдэхүүнд хуваагаад гарсан тоог нь 9000 төгрөгөөр кВт-ыг нь үржиж гаргана. Тухайлбал, 30 хоногтой сард нэг айлын дэлгүүрийн эрчим хүчний хэрэглээ 500 кВт байлаа гэж бодъё. Тэгэхээр хоногт 12 цаг нь их ачаалалд оролцож байна гэж үзэхэд сарын нийт цагийн тал буюу 360 цаг гарна. Ингээд 500 кВт-аа 360-д хуваахад 1.38 кВт цаг. Үүнийгээ тухайн сарын хамгийн өндөр хэрэглээ байж гэж үзээд 9000 төгрөгөөр үржихэд 12500 орчим төгрөг гарч байгаа биз. Тэгэхээр энэ айлын хэрэглээн дээр тухайн сард энэ мөнгийг нэмэгдэж байна гэж ойлгож болно.

---o0o---

Бусад мэдээ

Цэвэр ус хэрэглэгчдийн анхааралд

Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 Батламж авлаа

ГЭР ХОРООЛЛЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЦАХИГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ХӨНГӨЛӨХӨӨР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Ө.УУГАНЖАРГАЛ: ДЭМЖИХ БОЛОН ЧАДЛЫН ТАРИФЫГ ТООЦОХООС ӨӨР АРГАГҮЙ

Мэдээ мэдээлэл

  • Шинэ мэдээ
  • ISO,ЧУТ
  • 50 жил
  • image description

    Цэвэр ус хэрэглэгчдийн анхааралд

    Нийтэлсэн: admin 2018-08-10
  • image description

    ГЭР ХОРООЛЛЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЦАХИГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ХӨНГӨЛӨХӨӨР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    Нийтэлсэн: admin 2016-11-01
  • image description

    Ө.УУГАНЖАРГАЛ: ДЭМЖИХ БОЛОН ЧАДЛЫН ТАРИФЫГ ТООЦОХООС ӨӨР АРГАГҮЙ

    Нийтэлсэн: admin 2015-06-06
  • image description

    Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 Батламж авлаа

    Нийтэлсэн: admin 2016-06-08
  • image description

    Авилгын эсрэг аян

    Нийтэлсэн: admin 0000-00-00
  • image description

    Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 Батламж авлаа

    Нийтэлсэн: admin 2016-06-08
  • image description

    Авилгын эсрэг аян

    Нийтэлсэн: admin 0000-00-00

Салбар хэсгүүд

  • Сүхбаатар
  • Дархан
  • Зүүнхараа
  • Мандал
  • Багахангай

Санал хүсэлт

Хэрэглэгчийн хандалт

      Өнөөдөр 1    
      Энэ сард 12    
      Нийт 25    

Холбоо барих

  • ( +976-21 ) 24-47-10
  • echvod1967@gmail.mn
  • www.facebook.com
  • www.twitter.com
  • Улаанбаатар БГД 3-р хороо, Энгельсийн гудамж

© Copyright 2016 - УБТЗ. Эрчим хүч ус хангамжийн 1-р анги.